Түгээмэл асуулт

Хэрэглэгчдээс хамгийн олон ирдэг асуултуудад хариулт бэлтгэлээ.


adr.mn нь жижиг, дунд бизнес болон хувь хүнд зориулсан вэбсайт бүтээх, QR код, URL богиносгогч, маягт болон чатбот зэрэг цахим хэрэгслүүдийг нэг дороос санал болгодог платформ юм. Код бичих мэдлэггүй хүн ч хэдхэн минутын дотор өөрийн вэбсайтыг босгох боломжтой.

Үнэгүй багцаар та үндсэн загваруудыг ашиглан сайт үүсгэх боломжтой. Гэхдээ өөрчлөлтийн хүсэлт гаргах болон VIP тусламж авах боломж байхгүй. Хэрэв илүү дэвшилтэт боломж хэрэгтэй бол Энгийн эсвэл Про багц сонгоорой.

Та QPay болон банкны шилжүүлгээр төлбөр төлөх боломжтой. Төлбөр амжилттай болмогц таны багц идэвхжиж, бүх боломжууд нэн даруй нээгдэнэ.

Тийм, та хүссэн үедээ Үнэгүй→Энгийн→Про гэж багцаа шинэчлэх боломжтой. Доошоо буцааж хувирган өөрчлөхөд тухайн дуусгалтын хугацаанд одоогийн багц хэвээр үргэлжилнэ.

Про багцад өөрийн домайн нэр (жнь: mybusiness.mn) холбох боломж багтсан. Энгийн болон Үнэгүй багцад adr.mn доменийн дэд хаягаар ажиллана.

Та вэбсайт, холбоос, утасны дугаар эсвэл текст мэдээллийг оруулаад автоматаар QR код үүсгэнэ. Үүсгэсэн QR кодыг PNG эсвэл SVG форматаар татаж авах боломжтой.

Та info@adr.mn хаягаар имэйл илгээх эсвэл сайтын "Харилцах" хэсгийн маягтаар гомдлоо дамжуулах боломжтой. Энгийн болон Про багцын хэрэглэгчид 24/7 тусламж авна.

Маягтаар ирсэн бүх мэдээлэл таны удирдлагын самбарт хадгалагдах бөгөөд бүртгэлтэй и-мэйл хаягруу мэдэгдэл ирнэ. Мэдээллийг excel эсвэл CSV форматаар экспортлох боломжтой.